Таны брэндийг үнэрээр илэрхийлье.
Хүйтэн агаараар мананжуулах технологид суурилсан үнэр түгээх системийг ашиглан орон зай бүрт жигд, тогтвортой, тав тухтай үнэрийн орчныг бүрдүүлдэг. Зочид буудал, Худалдааны төв, Банк, Ресторан, Фитнесс клуб, Дэлгүүр, Автомашин болон гэр ахуйн орчинд тохирсон мэргэжлийн шийдэл.
Хэрхэн ажилладаг вэ? Энэхүү технологи нь үнэрийн найрлагыг өөрчлөхгүйгээр агаарт нано-нарийн ширхэгээр мананжуулан тарааж, илүү удаан үргэлжлэх үнэрийг бий болгон, орон зай бүрт жигд, тогтвортой, тав тухтай сэтгэлд удаан хадгалагдах орчныг бүрдүүлдэг.
Үнэрт тосны бэлэгтэй урамшуулал зарлагдлаа.
Эдгээр төхөөрөмжөөс худалдан авалт хийхэд таны тав тухыг нэмэгдүүлэх тансаг үнэрийг бид танд бэлэглэх болно.
Та ямар орчинд ажилладаг вэ?
Бизнесээ сонгоод, тухайн орчинд тохирох үнэрийн аяс болон төхөөрөмжийн саналыг тэр даруй аваарай.
Зочид буудал
Зочныг хаалганаас угтах дулаан, тансаг аяс — мод, ваниль, хув маягийн зөөлөн үнэр брэндийн дурсамж үлдээнэ.
Ресторан / Кафе
Хоолны дуршлыг сэргээх, тав тухтай уур амьсгал — citrus, кофе, шинэхэн жимсний аяс.
Оффис / Үйлчилгээ
Анхаарал төвлөрүүлэх, цэвэр мэргэжлийн орчин — цайвар, сэрүүн, эрч хүчтэй аяс.
Дэлгүүр / Бутик
Үйлчлүүлэгчийг удаан саатуулах тансаг мэдрэмж — зөөлөн цэцэг, мускус, дулаан мод.
Эмнэлэг / Шүдний
Айдсыг намжаах цэвэрхэн, сэрүүн аяс — нялх, тунгалаг үнэр өвчтөний түгшүүрийг бууруулна.
Фитнес / Спа
Заал — эрч хүч өгөх эвкалипт, цитрус; спа — амраах лаванда, гаа. Бүсээс хамаарч сонгоно.
Авто худалдаа
Худалдан авах итгэл төрүүлэх өндөр зэрэглэлийн аяс — арьс, дулаан мод, цэвэр аяс.
Үл хөдлөх / Шоурум
“Энэ бол миний гэр” мэдрэмж төрүүлэх дулаан аяс — жигнэмэг, ваниль, зөөлөн мод.
Дэлхийн брэндүүд нотолсон
Зөв сонгосон үнэр нь сэтгэл ханамж, борлуулалт, ажлын бүтээмжид хэмжигдэхүйц нөлөө үзүүлдэг.
STARBUCKSҮнэрт маркетингийн хүчээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 19%, борлуулалтыг 10–20% өсгөсөн.
NIKEҮнэртэй орчинд хэрэглэгчийн худалдан авах хандлага 84% илүү байсныг Nike-ийн судалгаа илрүүлжээ.
ОФФИС СУДАЛГААTakasago-гийн судалгаагаар зөв үнэр нь ажилтнуудын анхаарал төвлөрөл, бүтээмжид мэдэгдэхүйц нөлөөлдөг.
Яагаад сайхан үнэр үйлчлүүлэгчдийг татдаг вэ?
Ухамсар
Баннер, зурагт хуудас гэх мэт сурталчилгааг хүмүүс анзааралгүй өнгөрдөг хэрнээ үнэрийг тоохгүй өнгөрч чаддаггүй.
Үнэрийг мэдрэх
Үнэрийг мэдрэх нь ухамсарын хамгийн гайхалтай зэвсэг. Хүн 1 их наяд үнэрийг ялгаж чаддаг.
Үйлчлэх радиус
Үнэр маш хол зайд тархаж, эх үүсвэр зогссон үед ч удаан хугацаанд үнэртсээр байдаг.
Урт хугацааны санах ой
Үнэрний мэдээлэл нь зураг дүрслэл, дуу чимээнээс илүү удаан хугацаанд хүний тархинд хадгалагддаг.
Хариу үйлдэл
Хүний үнэрт хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь өвдөлтөнд хариу үйлдэл үзүүлэхээс ч хурдан байдаг.
Хосгүй нөлөө
Үнэр нь хоол дуршил, оюун санаа, сэтгэл хөдлөл, ой санамжийг удирддаг тунгалагийн системд нөлөөлдөг.
Үнэр орчинд хэрхэн тархдаг вэ?
Зүүн талд: Мэргэжлийн төхөөрөмж нь үнэрийг бүхэл орчинд жигд, удаан хугацаанд түгээж, алсын зайд ч үйлчилнэ. Баруун талд: Энгийн агааржуулагч нь зөвхөн ойр орчимдоо үйлчилж, том дуслууд болон хурдан унаж, үнэр нь хурдан арилдаг.
Хол зайнд ч үр дүнтэй
- Бүхэл орчинд жигд тархана
- Агаарт удаан хугацаанд хадгалагдана
- Алсад байгаа үйлчлүүлэгчид ч хүрнэ
Энгийн үнэртүүлэгч
- Зөвхөн ойр орчинд үйлчилнэ
- Том дусал хурдан унаж суурьшина
- Богино хугацаанд арилна
Мэргэжлийн үнэр түгээгч vs Энгийн үнэртүүлэгч
Эдгээр нь огт өөр зорилготой бүтээгдэхүүн юм. Мэргэжлийн үнэрт төхөөрөмж бол таны брэндийг бүтээх маркетингийн хэрэгсэл бол, энгийн үнэртүүлэгч нь ахуйн хэрэглээнд зориулагдсан ба урт хугацаанд үнэрийг хадгалаж чадахгүй.
Үнэр түгээгч төхөөрөмж
Энгийн үнэртүүлэгч
Үнэр түгээх төхөөрөмжүүд
Эхний захиалгаас хойш — зөвхөн цэнэглэлт
Та эхлээд төхөөрөмж болон үнэрт тосоо багцаар нь худалдан авна. Үүний дараа зөвхөн тосоо тогтмол сэлбэх бөгөөд засвар үйлчилгээг бид хариуцна.
Анхны багц
Эхний захиалгад төхөөрөмж + үнэрт тос хамт. Энэ бол бүрэн ажиллах эхлэл.
Төхөөрөмж + тосБид туслана
Оновчтой байрлалыг нь тодорхойлж, тохиргоог хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллана.
ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨЦаашид зөвхөн тос
Дараагийн удаа төхөөрөмж дахин авах шаардлагагүй — зөвхөн тосны цэнэглэлт. Үүнийг бид хариуцна.
Зөвхөн тос дахин авнаХэрэглэгчийн туслах үйлчилгээ
Манай бизнесийн хамгийн хүчтэй давуу тал бол борлуулалтын дараах тогтмол үйлчилгээ.
Тосны цэнэглэлт
Төхөөрөмж худалдан авснаас хойш зөвхөн үнэрт тосыг л сольж шинэчлэх шаардлагтай.
Засвар, сэлбэг
Төхөөрөмжийн засвар, сэлбэгийг бүрэн хариуцаж, машинаа ажиллагаатай байлгана.
Суурилуулалт, хяналт
Газар дээрх суурилуулалт, эрчим/хуваарийн тохиргоо болон тогтмол хяналт.
Гурван алхамд эхэлнэ
Зөвлөгөө авах
Манай мэргэжлийн баг танд тохирох үнэрийг туршлага дээрээ үндэслэн санал болгоно.
Төхөөрөмжөө сонгох
Талбай болон хэрэгцээнд тохирох хамгийн зөв, таатай үнэрт төхөөрөмжийг санал болгоно.
Сервис үйлчилгээ
Засвар үйлчилгээ, дагалдах хэрэгсэл, үнэрт тосны тасралтгүй байдлыг ханган ажиллана.
Бүх төхөөрөмж, үнэрийн жагсаалтыг нэг дор
Манай 2026 оны иж бүрэн каталогийг татан авч, бизнестээ тохирох шийдлээ олоорой. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй бол бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.













