Үнэртүүлэгч сонгох арга

Үнэртүүлэгч сонгох арга : Орчны үнэр нь хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийг шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс таны бизнесийн орчинд тохирсон үнэртүүлэгчийг сонгох нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, брэндийн үнэрийг тодорхойлох чухал алхам болдог. Энэ нийтлэлд бид үнэртүүлэгч сонгохдоо анхаарах зүйлсийг танилцуулах болно.

Үнэртүүлэгч сонгох арга

1. Үнэртүүлэгчийн ач холбогдол

Үнэр нь хүний тархинд шууд нөлөөлдөг бөгөөд орчны мэдрэмжийг тодорхойлдог. Судалгаагаар, 68% хэрэглэгчид орчны үнэрт нөлөөлж, худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж үзжээ. Энэ нь бизнесийн орчинд үнэртүүлэгчийн сонголт хэр чухал болохыг харуулж байна. Тухайлбал, зочид буудал, ресторан, дэлгүүрүүд өөрсдийн брэндийн үнэрийг тодорхойлсноор хэрэглэгчдийг дахин татах, эргэж ирэх хүсэл төрүүлж чаддаг.

2. Үнэртүүлэгчийн төрөл

Үнэртүүлэгчийг сонгохдоо хамгийн эхэнд ямар төрлийн үнэртүүлэгч таны хэрэгцээнд нийцэхийг тодорхойлох хэрэгтэй. Үнэртүүлэгчийн төрлүүд нь ихэвчлэн дараах байдлаар ангилагддаг:

  • Лаа: Үнэртэй лаа нь халаалттай бөгөөд хөнгөн, анхилуун үнэрийг аажмаар тараадаг. Гэхдээ лаа хэрэглэж буй орчинд анхаарах зүйл бол аюулгүй байдал. Лаа шатаж байх үед байнга хянах шаардлагатай.
  • Үнэрт тос: Хүйтнээр ууршуулах технологи ашиглах нь аюулгүй бөгөөд үнэрийг зөвхөн нэг хэсэгт биш, бүх орчинд жигд түгээдэг. Энэ төрлийн үнэртүүлэгч нь хэт хурдан ууршдаггүй бөгөөд илүү удаан хугацаанд орчноо амттай болгох боломжтой.
  • Автомат үнэртүүлэгч: Эдгээр төхөөрөмжүүд нь автомат горимд ажилладаг бөгөөд тохиргоо хийснээр цаг хугацааны дагуу жигд үнэртүүлэгчийг түгээж, орчныг сайжруулна.
  • Спрей: Спрей нь хурдан үнэр тараах боломжийг олгодог бөгөөд түр зуурын хэрэглээнд тохиромжтой.

3. Үнэрийн төрөл

Үнэртүүлэгч сонгохдоо өөрийнхөө амт, орчинд тохирсон үнэрийн төрлийг сонгох нь чухал. Үнэрийн төрөл нь таны орчны мэдрэмжийг тодорхойлох хүчин зүйл болдог. Үнэрүүдийн төрөл дараах байдлаар ангилагддаг:

Үнэртүүлэгч сонгох арга
  • Citrus (Цитрус) – Сэргээх, шинэлэг жимсний үнэртэй, зуслангийн орчныг сайжруулдаг.
  • Fruits, Vegetables, and Nuts (Жимс, ногоо, самар) – Жимс, самар болон ногооны эрч хүчтэй, амттай үнэртэй, шинэхэн мэдрэмжийг төрүүлдэг.
  • Floral (Цэцгийн төрөл) – Тансаг, ялдам цэцгийн үнэртэй, зөөлөн мэдрэмжийг төрүүлж, орчныг романтик болгодог.
  • White Flowers (Цагаан цэцэгсийн төрөл) – Цагаан цэцгийн зөөлөн үнэртэй, тансаг, эмэгтэйлэг мэдрэмжийг өгдөг.
  • Greens, Herbs, and Fougeres (Ногоон, өвслөг, фюжер) – Шинэхэн зүлэг, навчсын хөнгөн, байгалийн үнэртэй, тайван байдлыг бий болгодог.
  • Spices (Халуун ногооны төрөл) – Халуун, гашуун амтлагчийн үнэртэй, хүчтэй, тансаг мэдрэмжийг төрүүлдэг.
  • Woods and Mosses (Мод ба хөвд) – Мод, ой модны үнэртэй, тааламжтай, байгалийн нээлттэй орчныг мэдрүүлдэг.
  • Resins and Balsams (Бальзам буюу давирхайн төрөл) – Давирхайн өтгөн үнэртэй, тайван орчин үүсгэж, үнэртний үндсэн давирхайтай холилддог.
  • Sweets and Gourmands (Чихэрлэг ба гурманд төрөл) – Шоколад, ваниль, карамель, чихэр гэх мэт амттануудын үнэртэй, сэтгэл урамшуулах чадвартай.
  • Musk, Amber, and Animalic (Заар хув амьтанлаг үнэр) – Амьтны болон синтетик үнэртэй, хүчтэй, загварлаг мэдрэмжийг төрүүлдэг.
  • Beverages (Ундаа төрөл) – Тансаг ундаануудын амттай, хөнгөн, сэргээх шинж чанартай үнэр.
  • Natural (Газар, шорооны төрөл) – Борооны дараах газар шорооны үнэртэй, байгалийн дотно мэдрэмжийг өгдөг.

4. Үнэртүүлэгчийн хэрэглээний орчин

Үнэртүүлэгч нь янз бүрийн орчинд хэрэглэгддэг бөгөөд хэрэглээний орчин нь тухайн брэнд, бүтээгдэхүүний үр дүнг тодорхойлох чухал хүчин зүйл юм.

Үнэртүүлэгч сонгох арга
  • Бизнесийн орчинд (оффис барилга, банк, зочид буудал, ресторан зэрэг) үнэртүүлэгч нь үйлчлүүлэгчдийн сэтгэл хөдлөлийг удирдаж, орчныг амттай, тухтай болгож, брэндийн танигдах чанарыг нэмэгдүүлдэг.
  • Амралт сувиллын газар болон фитнес зэрэг аялал жуулчлал, амралтын орчинд сэргээх, тайвшруулах үнэрүүд хэрэглэж, үйлчлүүлэгчдэд сайн мэдрэмж төрүүлдэг.
  • Гэр ахуйн орчинд (айл өрх) үнэртүүлэгч нь гэрийн орчныг зөөлөн, тайван болгох, гэр бүлийн гишүүдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

5. Үнэртүүлэгчийн чанар

Үнэртүүлэгчийн чанарыг сайтар шалгах хэрэгтэй. Зарим үнэртүүлэгч нь удаан хугацаанд хэрэглэгдэхгүй байх эсвэл үнэр нь хурдан алга болох эрсдэлтэй байж болно. Өндөр чанартай, байгальд ээлтэй үнэртүүлэгчүүд нь удаан хугацаанд тогтвортой үнэр гаргаж, орчныг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангадаг.

6. Үнэ ба сонголт

Үнэртүүлэгчийн үнэ нь бас чухал хүчин зүйл юм. Хэрэв та буруу бүтээгдэхүүнийг сонговол төдийлөн үр ашигтай байхгүй байж болох юм. Тиймээс, үнэртүүлэгчийн үнэ, чанар, хэрэглээний тохиромжтой байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй.

үнэрт маркетинг

Бүтээгдэхүүний танилцуулга

Бид 1000 хүртэлх м2 талбайд хүйтнээр ууршуулах аюулгүй технологи бүхий үнэр түгээх олон төрлийн төхөөрөмжүүдийг, зөвхөн таны бизнест тохирох 80 гаруй төрлийн арома үнэрт тосноос сонголт хийх боломжийг олгодог бөгөөд төхөөрөмж бүртээ баталгаат хугацаа, засвар үйлчилгээг үзүүлдэг.

Зөвлөмж

Үнэртүүлэгч нь зөвхөн орчны амттай байдал үүсгэхээс гадна тухайн орчны сэтгэл хөдлөлийг удирдаж, хэрэглэгчдийн туршлагыг сайжруулдаг. Тухайн орчинд тохирсон, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн үнэртүүлэгчийг сонгох нь таны амьдралыг илүү тааламжтай болгох хамгийн сайн арга юм.