ЭФИРИЙН ТОСНЫ УУРШИХ ХУРД
Эфирийн тосны үнэр нь ургамлын төрлөөс хамаараад харилцан адилгүй хурдаар ууршдаг. Жимс, цэцэгний үнэр хурдан ууршдаг бол навчны төрөл дунд зэрэг, харин мод, давирхайны төрөл удаан ууршиж, үнэрээ харьцангуй сайн барьдаг. Эфирийн тос уурших хурдыг үнэртэй устай адил гурван үе шатанд хуваадаг. Үүнд:
ҮНЭРИЙН ТӨРӨЛ
Нимбэг буюу цитрусын төрөл
CITRUS-сэнгэсэн, сэргээх чанартай, исгэлэн догшин амттай шинэлэг жимсний үнэртэй. Үүнд: бэрсүүт жүрж, амтат жүрж, гашуун жүрж, алтан жүрж, нимбэг гэх мэт орно.
Жимс, ногоо самарны төрөл
FRUITS, VEGETABLES AND NUTS-Цитрус төрлийн жимснүүдээс бусад жимсний ноот нь сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэж байгаа учир өөрийн гэсэн ангилалтай болох шаардлагатай болсон билээ. Харин хүнсний ногооны ноот түгээмэл биш бөгөөд заримдаа огт өөр ургамлаас ойролцоо үнэрийг нь гаргаж авдаг. Жишээ нь: манжингийн үнэрийг өөрөөс нь биш харин цахилдаг цэцэгний үндэслэг ишнээс гаргаж авдаг байна.
Цэцгийн төрөл
FLORAL-эмэгтэйчүүдийн дурладаг амтлаг, тансаг, ялдам зөөлөн үнэртэй. Үүнд: иланг иланг, мэлрэг, сарнай, гашуун жүржийн цэцэг гэх мэт орно.
Цагаан цэцэгсийн төрөл
Ногоон, өвслөг, фюжер
Халуун ногооны төрөл
SWEETS AND GOURMANDS-Ихэвчлэн ваниль дээр суурилсан эдгээр үнэртнүүд нь шоколад, карамель, шинэхэн цөцгий гэх мэт энгийн үнэрээс авахуулаад макарон, крем, брюлэ, капкэйк, самартай чихэр гэх мэт илүү сонирхолтой амттангуудын үнэрийг хамарсан байдаг.
Мод ба хөвд
Бальзам буюу давирхайн төрөл
Чихэрлэг ба гурманд төрөл
SWEETS AND GOURMANDS-Ихэвчлэн ваниль дээр суурилсан эдгээр үнэртнүүд нь шоколад, карамель, шинэхэн цөцгий гэх мэт энгийн үнэрээс авахуулаад макарон, крем, брюлэ, капкэйк, самартай чихэр гэх мэт илүү сонирхолтой амттангуудын үнэрийг хамарсан байдаг.
Заар хув амьтанлаг үнэр
MUSK, AMBER AND ANIMALLIC-Амьтанлаг гэдэг нэршил нь шууд утгаар амьтны үнэрийг, эсвэл хүний амьтанлаг зөнг илэрхийлсэн хиймлээр гаргаж авсан төсөөллийн ноотуудыг илэрхийлнэ. Урд нь амьтанлаг ноотуудыг хүдэр, минж, халим, цивет гэх мэт амьтадаас гаргаж авдаг байсан бол орчин үед амьтдыг хамгаалах үүднээс зөвхөн синтетик аргаар хиймлээр гаргаж авах болжээ.
Ундаа
BEVERAGES-Үнэртнүүд хольцондоо зарим нэгэн бидний дуртай түгээмэл ундаануудын үнэрийг оруулах нь байдаг. Жишээ нь: тансаг оргилуун дарсны охь, Кока-Коланы бага зэрэг түлэнхий чихэрлэг амт, Пиня Колада коктейлийн халуун орны төрх, аяга каппучиногийн өтгөн ааг.
Газар, шорооны төрөл
NATURAL-Борооны дараах газар шорооны үнэрийг мэдрүүлэх мэт үнэртэй. Үүнд: луувангийн үр, пачули гэх мэт ургамлууд ордог.