ADD ANYTHING HERE OR JUST REMOVE IT…
Scent Marketing Scent Marketing
  • Эхлэл
  • Үнэрт тосны тухай
  • Блог
  • Бүтээгдэхүүн
  • Холбоо барих
0 items / 0.00₮
Нэвтрэх / Бүртгүүлэх
НэвтрэхБүртгэл үүсгэх

Та нууц үгээ мартсан уу?
Menu
Scent Marketing Scent Marketing
0 items / 0.00₮
Click to enlarge
Эхлэл Үнэрт тос Oil
A305M 850,000.00₮
Back to products
Oil 325,000.00₮

Oil

65,000.00₮

ҮНЭ: 65,000төг

Сайхан үнэр нь аз жаргал баяр баясгалан бэлэглэж, дэврүүн хүсэл эрмэлзэл оргилуун, тааламжтай мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг өөдрөг сайхан болгодог.

Эфирийн тосны уурших хурд

Эфирийн тосны үнэр нь ургамлын төрлөөс хамаараад харилцан адилгүй хурдаар ууршдаг. Жимс, цэцэгний үнэр хурдан ууршдаг бол навчны төрөл дунд зэрэг, харин мод, давирхайны төрөл удаан ууршиж, үнэрээ харьцангуй сайн барьдаг. Эфирийн тос уурших хурдыг үнэртэй устай адил гурван үе шатанд хуваадаг. Үүнд:

Top note – эхэнд үнэртэж хурдан ууршдаг үнэр буюу толгой ноот

Middle note – дунд зэрэг хурдтай ууршдаг үндсэн үнэр буюу зүрхэн ноот

Base note – удаан ууршиж хамгийн сүүлд үлддэг үнэр буюу суурь ноот гэж хуваана.

Ангилал: Үнэрт тос
Share:
  • Тайлбар
Тайлбар

Тайлбар

Үнэрийн төрөл

Эфирийн тос нь 12 төрөлд хуваагддаг. Адил төрлийн нэг бүлгийн эфирийн тосны таарамжийг сайн гэж үздэг.

  1. Нимбэг буюу цитрусын төрөл /CITRUS/ нь сэнгэсэн, сэргээх чанартай, исгэлэн догшин амттай шинэлэг жимсний үнэртэй. Үүнд: бэрсүүт жүрж, амтат жүрж, гашуун жүрж, алтан жүрж, нимбэг гэх мэт орно.
  2. Жимс, ногоо самарны төрөл /FRUITS, VEGETABLES AND NUTS/ Цитрус төрлийн жимснүүдээс бусад жимсний ноот нь сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэж байгаа учир өөрийн гэсэн ангилалтай болох шаардлагатай болсон билээ. Харин хүнсний ногооны ноот түгээмэл биш бөгөөд заримдаа огт өөр ургамлаас ойролцоо үнэрийг нь гаргаж авдаг. Жишээ нь: манжингийн үнэрийг өөрөөс нь биш харин цахилдаг цэцэгний үндэслэг ишнээс гаргаж авдаг байна.
  3. Цэцгийн төрөл /FLORAL/ нь эмэгтэйчүүдийн дурладаг амтлаг, тансаг, ялдам зөөлөн үнэртэй. Үүнд: иланг иланг, мэлрэг, сарнай, гашуун жүржийн цэцэг гэх мэт орно.
  4. Цагаан цэцэгсийн төрөл /WHITE FLOWERS/ Энэ нь цэцэгсийн бүлгийн дэд бүлэг боловч “цагаан цэцэгсийн” хэмээх бүхэл бүтэн үнэртний ангилалын суурь болдог учир өөрийн гэсэн байр суурийг зүй ёсоор эзэлдэг билээ. Цагаан цэцэг бүлэгт жүржийн цэцэг, мэлрэг, гардения, булцуут цэцэг, улаан мэлрэг цэцэгс багтдаг.
  5. Ногоон, өвслөг, фюжер /GREENS, HERBS AND FOUGERES/ Ногоон гэдэг нэршлээр бид шинэхэн хадсан ногоон зүлэг болон няцалсан навчсыг илэрхийлнэ. Энэхүү ангилалд мөн галбанум мэтийн сонгодог хурц үнэртэй охь бас багтдаг бөгөөд энэ нь хурц гашуун ногоон үнэртэй өндөр өвсний давирхай юм.
  6. Халуун ногооны /SPICES/ төрөл нь хоолны амтлагчтай адил цочирдуулах гашуун халуун ногооны үнэртэй. Үүнд: Кардамон, сүгмэл, лиш, цагаан гаа, хар чинжүү, нарс зэрэг багтана.
  7. Мод ба хөвд /WOODS AND MOSSES/ төрөл нь мод бут, ой модны үнэртэй. Үүнд: атлантын хуш, гацуур, нарс зэрэг орно.
  8. Бальзам буюу давирхайн төрөл /RESINS AND BALSAMS/ нь давирхайн өтгөн үнэртэй. Үүнд: бензойн, франкинсенс гэх мэт орно.
  9. Чихэрлэг ба гурманд төрөл / SWEETS AND GOURMANDS/ Ихэвчлэн ваниль дээр суурилсан эдгээр үнэртнүүд нь шоколад, карамель, шинэхэн цөцгий гэх мэт энгийн үнэрээс авахуулаад макарон, крем, брюлэ, капкэйк, самартай чихэр гэх мэт илүү сонирхолтой амттангуудын үнэрийг хамарсан байдаг.
  10. Заар хув амьтанлаг үнэр /MUSK, AMBER AND ANIMALLIC/ Амьтанлаг гэдэг нэршил нь шууд утгаар амьтны үнэрийг, эсвэл хүний амьтанлаг зөнг илэрхийлсэн хиймлээр гаргаж авсан төсөөллийн ноотуудыг илэрхийлнэ. Урд нь амьтанлаг ноотуудыг хүдэр, минж, халим, цивет гэх мэт амьтадаас гаргаж авдаг байсан бол орчин үед амьтдыг хамгаалах үүднээс зөвхөн синтетик аргаар хиймлээр гаргаж авах болжээ.
  11. Ундаа  /BEVERAGES/ Үнэртнүүд хольцондоо зарим нэгэн бидний дуртай түгээмэл ундаануудын үнэрийг оруулах нь байдаг. Жишээ нь: тансаг оргилуун дарсны охь, Кока-Коланы бага зэрэг түлэнхий чихэрлэг амт, Пиня Колада коктейлийн халуун орны төрх, аяга каппучиногийн өтгөн ааг.
  12. Газар, шорооны төрөл /NATURAL /нь борооны дараах газар шорооны үнэрийг мэдрүүлэх мэт үнэртэй. Үүнд: луувангийн үр, пачули гэх мэт ургамлууд ордог.

Төстэй бүтээгдэхүүн

Oil

325,000.00₮

ҮНЭ: 325,000төг

Сайхан үнэр нь аз жаргал баяр баясгалан бэлэглэж, дэврүүн хүсэл эрмэлзэл оргилуун, тааламжтай мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг өөдрөг сайхан болгодог.
Эфирийн тосны уурших хурд
Эфирийн тосны үнэр нь ургамлын төрлөөс хамаараад харилцан адилгүй хурдаар ууршдаг. Жимс, цэцэгний үнэр хурдан ууршдаг бол навчны төрөл дунд зэрэг, харин мод, давирхайны төрөл удаан ууршиж, үнэрээ харьцангуй сайн барьдаг. Эфирийн тос уурших хурдыг үнэртэй устай адил гурван үе шатанд хуваадаг. Үүнд: Top note - эхэнд үнэртэж хурдан ууршдаг үнэр буюу толгой ноот Middle note - дунд зэрэг хурдтай ууршдаг үндсэн үнэр буюу зүрхэн ноот Base note - удаан ууршиж хамгийн сүүлд үлддэг үнэр буюу суурь ноот гэж хуваана.
Сагсанд нэмэх
Quick view

Холбоосууд:

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
  • Үнэрт тос
  • Үйлчилгээний нөхцөл

Холбоо барих:

  • Монгол улс, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1 хороо, Токио гудамж Нисора тауэр 704 тоот
  • [email protected]
  • 75050005

Бидэнтэй нэгдээрэй:

2022. Үнэрт Маркетинг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
  • Эхлэл
  • Үнэрт тосны тухай
  • Блог
  • Бүтээгдэхүүн
  • Холбоо барих
  • Нэвтрэх / Бүртгүүлэх
Миний сагс
хаах
Хайж байгаа үгээ оруулна уу.
Shop
0 items Cart
My account