Тайлбар
Бүтээгдэхүүний тухай

Угсрах дараалал

110,000.00₮
Жижиг, авсаархан загвартай. Машины аяганы хэсэгт тохиромжтой. Хэдий хүчин чадал багатай ч хамгийн бага тохиргоонд 30 гаруй хоног ажиллах боломжтой. Ультра атомжуулалтын технологиор бүтээгдсэн машин нь мананжуулах үедээ огт дуу чимээ гаргахгүй. Түүний чимээгүй ажиллагаа нь танд тав тухтай, чимээгүй жолоодох орчныг бүрдүүлж чадна.
Хэрэглэхэд илүү хялбар бөгөөд аюулгүй байдаг. Байгалийн гаралтай үнэрт тосыг хүйтэн технологиор нано түвшинд мананжуулж агаарт түгээдэг. Анхилам үнэр нь орчныг чимж, таатай мэдрэмжийг төрүүлдэг. Шинжлэх ухааны туршилт судалгаанаас зарим эфирийн тос нь тархи, мэдрэлийн системтэй харилцан үйлчлэлцэж, сэтгэл санаа, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх чадвартай байж болох нь харагддаг.
Хос агаарын шахуургыг ашиглан эфирийн тосыг атомжуулж өгдөг. Нано түвшний атомжуулах технологи нь хамгийн өндөр чанартай, цэвэр үнэрт тосыг орон зайд ямар ч үлдэгдэлгүй тараах боломжийг олгодог. Та анхилуун үнэрийг мэдэрч, стрессээс ангижрах болно. Баталгаажсан материалаар хийгдсэн энэ машин нь бат бөх бөгөөд удаан эдэлгээтэй байдаг. Үнэр түгээх төвшнийг илэрхийлэх таван төрлийн гэрэлтэй.