ҮНЭРТ МАРКЕТИНГ

SCENT MARKETING

Үнэрт маркетинг бол зар сурталчилгаанаас гадна хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж идэвхижүүлдэг борлуулалтын арга хэрэгсэл юм. Гэрэлтүүлэг нь тохирсон, интерьерийн зөв шийдэлтэй, тааламжит үнэртэй, тав тухтай орчин нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Дээд зэрэглэлийн зочид буудал, клуб, спа, амралтын газрууд өөрийн гэсэн онцгой сайхан үнэртэй байдаг нь үйлчлүүлэгчидээ өөрийн мэдэлгүй тухайн газарт татагдан дахин дахин ирж олон олон цагийг өнгөрөөхөд хүргэдэг. Энэ бол үнэртний гайхамшиг юм. Үнэр нь зөвхөн тав тухтай байдлыг мэдрүүлээд зогсохгүй хэрэглэгч үйлчлүүлэгчийн харах, сонсох, амтлах зэрэг бусад бүх мэдрэхүйг улам тэлж, мэдрэмжийг нь нэмэгдүүлдэг. Ингэж тухайн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр танин мэдэх, худалдан авахад нь нөлөөлдөг байна.
Өнөө үе бол Анхилуун үнэртний соёлын шинэ эрин үе юм. Орчин тойрондоо сайхан үнэр түгээх замаар өөрийн болон бусдын оюун санаанд тайвшрал, сэтгэл хангалуун, тав тух, найрсаг уур амьсгал бий болгох нь үнэрт маркетингийн зорилго юм.

СЭНТА

SCENTA

Сента (Scenta) нь Үнэр түгээгч машины (ҮТМ)-ны үйлдвэрлэгч бөгөөд хамгийн сүүлийн үеийн нано, хос үлээгчтэй хүйтнээр ууршуулах технологитой ҮТМ-уудыг зах зээлд нийлүүлдэг. Сентагийн ҮТМ, анхилам үнэрт тосыг ОУ-ын сүлжээ зочид буудал, брэнд дэлгүүр, автомашин худалдааны шоурүүм, худалдаа, үзвэр үйлчилгээний төв болон бүхий л үйлчилгээний газрууд өөрийн брэндийг үнэрээр дамжуулан илэрхийлэхдээ ашигладаг. Мөн айл өрх гэртээ, эрүүл мэндийн төвүүд алжаал тайлах, таатай орчинг бүрдүүлэхээр ашиглаж байна. ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн Сента брэндийн Монгол дахь албан түнш Обакс Трейд ХХК.

МАНАЙ ТҮНШҮҮД