0 items - 0₮ 0

Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

www.scentmarketing.mn нь Обакс Трейд компанийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Обакс Трейд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

2. ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

www. scentmarketing.mn худалдааны тэмдэгтүүд нь Обакс Трейд ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Вэбсайтын мэдээ, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ бүтээгдэхүүний мэдээлэл зэрэг нь бусад аман болон цахим шуудангаар авсан мэдээллээс зөрүүтэй байгаа тохиолдолд бусад эх үүсвэрээс авсан мэдээллийг үнэн зөвд тооцно.

Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

3. ВЭБСАЙТЫН ХЭРЭГЛЭГЧ БА БҮРТГЭЛ

Вэбсайт нь бүртгэл шаардана. Дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утас дугаарын мэдээлэл илгээх ёстой.

Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.

Шинээр бүртгүүлмэгц тухайн хэрэглэгчийн имэйл хаягт дэлгэрэнгүй мэдээлэл илгээгдэнэ.

4. ИНТЕРНЕТ ХУДАЛДАА

www.sentmarketing.mn вэбсайт интернетээр дамжуулан Обакс Трейд компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, бусад хамтрагч байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална

5. ҮНЭР ТҮГЭЭР ТӨХӨӨРӨМЖ БОЛОН БУСАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА

Төхөөрөмж болон бусад бараа бүтээгдэхүүнд дараах ангилалд хуваагдана:

  • Үнэр түгээх төхөөрөмж
  • Үнэрт тос
  • Сэлбэг, дагалдах хэрэгсэл
  • Бусад бараа

Вэб сайтаар худалдан авсан төхөөрөмжүүд нь үйлчилгээний салбаруудаар зарагдаж буй нөхцөлтэй ижил байна.

6. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.

7. ВЭБСАЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ

Вэбсайтын ажиллагаа: Ажлын ердийн цагийн хуваарийг мөрдөнө. 09 – 18 цаг

8. БАРИМТЖУУЛАЛТ

Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.

Худалдан авагч барааг санхүүгийн баталгаажуулсан баримтын хамт хүлээн авна.

Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.

9. БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед барааны үнийн дүнгээс ямар нэг суутгал хийгдэхгүй.

Хэрэглэгч худалдан авсан бараагаа 72 цагаас илүү хугацааны дараа буцаах үед барааны үнийн дүнгээс 10% суутгал хийгдэнэ.

Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг хэрэглэгч нэмж төлнө. 

Худалдан авагч барааг хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор дээрх заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.

10. БУСАД ЗААЛТ

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.

Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 72 цагийн дотор буцаах эрхтэй.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 75050005 утсаар холбогдон хийж болно.