0 items - 0₮ 0

Бидний тухай

ҮНЭРТ МАРКЕТИНГ (Scent Marketing)

Үнэрт маркетинг бол зар сурталчилгаанаас гадна хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж идэвхижүүлдэг борлуулалтын арга хэрэгсэл юм. Гэрэлтүүлэг нь тохирсон, интерьерийн зөв шийдэлтэй, тааламжит үнэртэй, тав тухтай орчин нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Дээд зэрэглэлийн зочид буудал, клуб, спа, амралтын газрууд өөрийн гэсэн онцгой сайхан үнэртэй байдаг нь үйлчлүүлэгчидээ өөрийн мэдэлгүй тухайн газарт татагдан дахин дахин ирж олон олон цагийг өнгөрөөхөд хүргэдэг. Энэ бол үнэртний гайхамшиг юм. Үнэр нь зөвхөн тав тухтай байдлыг мэдрүүлээд зогсохгүй хэрэглэгч үйлчлүүлэгчийн харах, сонсох, амтлах зэрэг бусад бүх мэдрэхүйг улам тэлж, мэдрэмжийг нь нэмэгдүүлдэг. Ингэж тухайн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр танин мэдэх, худалдан авахад нь нөлөөлдөг
байна. Өнөө үе бол Анхилуун үнэртний соёлын шинэ эрин үе юм. Орчин тойрондоо сайхан үнэр түгээх замаар өөрийн болон бусдын оюун санаанд тайвшрал, сэтгэл хангалуун, тав тух, найрсаг уур амьсгал бий болгох нь энэхүү соёлыг түгээн дэлгэрүүлж буй нэгэн хэлбэр юм.

Сэнта (SCENTA)

Сента (Scenta) нь хэрэглэгчиддээ үнэр түгээгч машин (ҮТМ), түүнээс гарах анхилам үнэрээр дамжуулан бизнесийн үйл ажиллагаа, маркетинг, брэндинг хийхэд нь хамтран ажиллах зорилготой. Үнэр түгээгч машины анхдагч үйлдвэрлэгч Сента нь хамгийн сүүлийн үеийн нано технологи, хос үлээгчтэй технологиудыг анхлан нэвтрүүлсэн юм. Сентагийн үнэр түгээгч машин, анхилам үнэрийг ОУ-ын сүлжээ зочид буудал, брэнд дэлгүүр, автомашин худалдааны агент, худалдааны төв, үзвэр үйлчилгээний төв болон бүхий л үйлчилгээний газрууд өөрийн брэндийг үнэрээр дамжуулан илэрхийлэхдээ ашигладаг юм. Мөн гэр, эрүүл мэндийн төвүүд алжаал тайлах, таатай орчинг бүрдүүлэхээр ашиглагддаг. ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн Сента брэндийг Монгол дахь албан түнш Обакс Трейд ХХК.

Kempinski, Holiday inn, Blue sky, Corporate, Zaisan gate, City tower ...

Arig, Yuna, Nikiton Monet, Ingrid, Solar gastro, River sounds ...

Khuvsgul center, Efes moriton, Devjikh tsamhag, Khan uul tower, MN tower ...

ХААН bank, Trade development bank, ХАС leasing, Trans bank ...

Mercedes benz, Tavanbogd Toyota, Monnis, Car doctor, Wagner asia ...

Mobicom, Unitel

Cinderella clinic, Goo hatan, Hatan sondor, Скин хаус, Soyol welness…

Tengis cinema, Urgoo cinema Imax …

Grand med, Tod delgets, Smart med, Bonavita laboratory …

Galleria Ulaanbaatar, Zaisan hill, Max mall, Misheel mega mall, Naran plaza, Zaisan gate, Zaisan square…