Ердийн болон Брэнд дэлгүүр үнэрээр ялгарах нь хэрэглэгчид өгөх таатай мэдрэмжийг нэмэгдүүлж болно.

Дэлгүүр онцгой үнэртэй байх нь худалдан авагчийн мэдрэмжийг урамшуулж, сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг. Үйлчлүүлэгчид анхилуун үнэртэй дэлгүүрт удаан хугацаагаар байхыг илүүд үзэх бөгөөд эдгээр үнэр нь тэдний ой санамжид хадгалагдан үлдэх болно. Энэ нь өрсөлдөх чадварыг тань нэмэгдүүлж байдаг.

Бидний харж, сонсож, хүрч, үнэрлэдэг бүх зүйл нь брэндийн талаархи ерөнхий ойлголтыг бий болгодог. Манай үйлчлүүлэгчид загвар, үнэт эдлэл, технологи, дагалдах хэрэгсэл, спортын бараа, тавилга, худалдааны төв, их дэлгүүр, зочид буудал, ресторан, эмнэлэг зэрэг төрөл бүрийн жижиглэн худалдааны болон үйлчилгээний салбарт хамаарагддаг.

Жижиглэн худалдааны орчинд үнэрт лаа нь аюултай байж болох бөгөөд үнэртэй ус цацах нь үнэтэй, үр ашиггүй байж болно. Дэлгүүр даяар жигд, тогтмол түвшинд үнэрийг хүргэхийн тулд “хүйтэн агаараар цацах” технологиор дамжуулан үнэрийг түгээхийг санал болгож байна. Үүнийг мөн танай дэлгүүрийн ажлын цагтай тохируулан ажиллагааг ухаалаг, автомат горимд тохируулах боломжтой.

БРЭНДЭЭ ҮНЭРЭЭР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХҮСВЭЛ бидэнтэй холбогдоорой. Борлуулалтын утас: 94008277, 94008279, 94008271